Тоонот

Нэг дээвэр дор.

Тоонот — монгол хүмүүсийн сүлжээ. Ураг төрөл, нутаг усныхантайгаа холбогдож, үнэ цэнэ бүтээж, дотоодын бүтээгдэхүүнээ найдвартай худалдана. Ёс жудаг, түүх соёлоо хүндэлсэн, монголоороо бахархах орон зай.

Android-д татах (APK)iPhone — удахгүй

Хувилбар 1.0.0 · 54 МБ · 2026-10-21 · Android 8.0+

Тоонотод юу байна

Цагийг тань хулгайлах биш, ажил бүтээх, ураг төрлөө холбох, итгэлтэй худалдаа хийхэд зориулсан.

Жинхэнэ хүмүүс

Нэг хүн нэг данстай. e-Mongolia-гаар баталгаажсан хүний нэрийн хажууд тэмдэг гарна.

Хүндэтгэлтэй харилцаа

Шүүмжлэл нээлттэй, хүнийг доромжлох хаалттай. Нууц шийтгэл байхгүй — шийдвэр бүрийг шалтгаантай нь мэдэгдэнэ.

Таны цаг таных

Төгсгөлтэй feed: дагасан хүмүүсийнхээ шинэ постыг үзээд дуусна. Шөнө нам гүм.

Угийн бичиг

Ураг төрлөө нэг модонд. Шинэ гишүүнийг ойрын хамаатан нь баталж нэмнэ, ахлагч гэж эрх мэдэлтэн байхгүй.

Зах — дундын данс

Төлбөр банкны дундын дансанд хадгалагдаж, «Хүлээн авлаа» дармагц худалдагчид шилжинэ. Илгээгээгүй бол буцаалттай цуцална.

Махны гинж

Малчнаас гэр хүртэл: малчин, нядлагч, жолооч алхам бүрээ зураг, жинтэй баталгаажуулж, мөнгөө дундын данснаас авна.

Android утсанд суулгах

Тоонот одоогоор Google Play-д гараагүй тул суулгах файлыг (APK) энэ сайтаас шууд татна. Зөвхөн toonot.net-ээс татаарай.

  1. Татах. Утасныхаа хөтчөөр toonot.net-ийг нээж «Android-д татах» дарна.
  2. Зөвшөөрөх. «Энэ төрлийн файл хор учруулж болзошгүй» гэвэл «Ямар ч байсан татах». Нээхэд «Тодорхойгүй эх сурвалжаас суулгах»-ыг хөтчид тань нэг удаа зөвшөөрнө.
  3. Суулгах. Татагдсан toonot файлыг нээж «Суулгах» дарна. Дараагийн шинэчлэлийг мөн эндээс татаж дээр нь суулгана — өгөгдөл тань хэвээр үлдэнэ.
Тоонотын APK бүр нэг ижил түлхүүрээр гарын үсэгтэй. Өөр газраас авсан файл дээр Android «апп шинэчлэгдсэнгүй» гэвэл суулгахгүй, бидэнд мэдэгдээрэй.

SHA-256: c4fa025b6f01d3d3320ce8dfef1f9bd8ae7fe97ca38ab333d84f64448818f2fb