Хүүхдийн хамгаалал ба насны бодлого
Хувилбар 1.0 · Хүчин төгөлдөр болсон: 2026-__-__
Товчоор: - 13 нас хүрээгүй хүүхэд Тоонотод бүртгүүлэхгүй. - 13–17 насныхан нийгмийн сүлжээний хэсгийг эцэг эхийнхээ зөвшөөрөлтэйгөөр ашиглана. - Зах, төлбөр, махны гинж, захиалгаар хийлгэх, бизнес хуудас, Boost — зөвхөн 18 наснаас. - Хүүхдэд хор учруулах агуулгыг бид хасаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
1. Насны хязгаар
| Нас | Юу ашиглах вэ |
|---|---|
| 13 хүрээгүй | Бүртгүүлэхгүй |
| 13–17 | Пост, сэтгэгдэл, дагах, хадаг, анд г.м. нийгмийн хэсэг — эцэг эх буюу хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлөөр |
| 18+ | Бүх үйлчилгээ, үүн дотор зах, төлбөр, махны гинж, захиалгаар хийлгэх, бизнес хуудас, Boost |
Монгол Улсын Иргэний хуулиар иргэн 18 нас хүрснээр эрх зүйн бүрэн чадамжтай болдог; 14–18 насны хүн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгчийнхөө зөвшөөрлөөр хийдэг. Тиймээс мөнгө, гэрээтэй холбоотой бүх үйлчилгээг бид 18 наснаас нээдэг.
2. Насыг хэрхэн тогтоох вэ
2.1. Бүртгүүлсний дараа та төрсөн огноогоо нэг удаа мэдүүлнэ. Дараа нь зөвхөн e-Mongolia баталгаажуулалтаар өөрчлөгдөнө.
2.2. 13-аас доош нас мэдүүлбэл данс тэр даруй устгагдаж, төрсөн огноо хадгалагдахгүй. Бид 13 хүрээгүй хүүхдийн мэдээллийг санаатайгаар цуглуулахгүй.
2.3. e-Mongolia-гаар баталгаажихад ирсэн төрсөн огноо мэдүүлсэн огноог орлоно. 13–17 нас нь тогтоогдвол эцэг эхийн зөвшөөрөл ирэх хүртэл данс түр хаагдана; 13 хүрээгүй нь тогтоогдвол данс устгагдана.
2.4. Хүүхэд 13 хүрээгүй байхад бүртгүүлсэн гэж мэдвэл support@toonot.net-д мэдэгдэнэ үү — бид шалгаад дансыг устгана.
3. Эцэг эхийн зөвшөөрөл ба эрх
3.1. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар насанд хүрээгүй хүний мэдээллийг боловсруулахад хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөл шаардлагатай. Тиймээс:
- 13–17 насны хэрэглэгч төрсөн огноогоо мэдүүлсний дараа эцэг эх буюу асран хамгаалагчийнхаа нэр, имэйлийг өгнө.
- Эцэг эхэд нь нэг удаагийн холбоос имэйлээр очно. Холбоосоор эцэг эх нь Тоонотын нөхцөл, энэ бодлоготой танилцаж, нэрээ бичин «Зөвшөөрөх» эсвэл «Татгалзах» дарна.
- Зөвшөөрвөл хүүхдийн данс нээгдэнэ. Татгалзвал хүүхдийн данс, оруулсан мэдээлэл тэр даруй устгагдана.
- Зөвшөөрөл ирэх хүртэл хүүхдийн данс зөвхөн энэ алхмыг хийх, дансаа устгах боломжтой. Тогтоосон хугацаанд (одоогоор төрсөн огноо мэдүүлснээс, эсвэл e-Mongolia-гаар нас тогтоогдсоноос хойш 7 хоног) зөвшөөрөл ирэхгүй бол данс автоматаар устгагдана.
- Зөвшөөрлийн нотолгоо болгон эцэг эхийн нэр, имэйл, шийдвэрийн цаг, тухайн үеийн IP хаяг, хөтчийн тодорхойлолтыг хадгална. Данс устгахад эдгээр устгагдана.
3.2. Эцэг эх буюу хууль ёсны төлөөлөгч support@toonot.net-ээр хүсэлт гаргаж хүүхдийнхээ дансны мэдээллийг авах, засуулах, дансыг устгуулах, зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Бид төлөөлөх эрхийг нь шалгасны дараа биелүүлнэ.
4. Хамгаалалт
- Хүүхдэд хортой агуулга: хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, хүүхдийг аюулд оруулах агуулгыг ямар ч тохиолдолд хасаж, хуулийн дагуу цагдаа болон холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
- Хүүхдийн хувийн мэдээлэл, зураг: хүүхдийн нэр төр, эрхэд хохирол учруулах мэдээлэл, зураг, бичлэгийг нийтлэхийг хориглоно (Хүүхэд хамгааллын тухай хууль). Ийм агуулгыг эцэг эх, хүүхэд өөрөө мэдэгдвэл бид нэн тэргүүнд шалгана.
- Мөнгөнөөс хол: 13–17 насныхан захиалга, төлбөр, махны гинж ашиглах боломжгүй.
- Хүндэтгэлтэй орчин: доромжлол нийтлэгдэхээс өмнө зогсох, бөөнөөр дайрахаас хамгаалах, айдас өдөөх мэдэгдэл («цуваа») хэрэглэхгүй, төгсгөлтэй feed зэрэг Тоонотын журам бүх хэрэглэгчид үйлчилнэ. Утсанд мэдэгдэл (push) нээгдэх үед шөнийн чимээгүй цаг (22:00–08:00) үйлчилнэ.
- Угийн бичиг (нээгдэх үед): Тоонот данс байхгүй хүүхдийг угийн бичигт зөвхөн эцэг эх буюу асран хамгаалагчийн баталгаагаар бүртгэнэ. Ийм хүүхэд санал өгөхгүй; насанд хүрээд өөрийн дансаар идэвхтэй гишүүн болно.
5. Тусламж
Хүүхэд аюулд орсон, хүчирхийлэлд өртсөн бол 108 (Хүүхдийн тусламжийн утас) эсвэл 102 (цагдаа)-т шууд хандана уу. Тоонотын талаарх асуудлыг support@toonot.net-д мэдэгдэнэ үү.